ХҮҮХДЭЭ ЗӨВӨӨР ХАЙРЛААРАЙ

About The Book

<p><strong><em>НОМЫН ТУХАЙ</em></strong></p><p>Энэхүү ном нь эцэг эхчүүдэд үр хүүхдээ өсгөхдөө хэрхэн сайн хүн болгон хүмүүжүүлэх хариуцлагатай болгох гэр бүл дэх үнэ цэнийг мэдрүүлэх тэднийг шашны эерэг зарчмыг дагуу яаж амьдруулах эх орондоо ачлалтай иргэн болгон өсгөх зэрэг зарим нэг хэрэгтэй аргуудын талаар санаа сэдэл өгөх зорилготой юм.</p><p>Эцэг эхчүүд амьдралаа авч явах болон бусад олон асуудлуудаас болж хүүхдүүдтэйгээ хамт байх хангалттай цаг завгүй болжээ. Ихэнх оронд аав ээж нар хүүхдийнхээ өмнө хэтэрхий хүлцэнгүй байх нийтлэг үзэгдэл их байна. Хүүхдүүд нь алдаа гаргасан ч буруушааж зэмлэдэггүй. Ингэснээр буруу хүмүүжих эрсдэлтэй юм. Бас хүүхдүүдээ хэтэрхий их хайрлаж тэр их хайр нь эргээд хүүхдийн зан суртахууныг сүйтгэх болно гэдгийг анзаарахгүй байгаа. Бид хамгийн түрүүнд хүүхдээ хэрхэн зөвөөр хайрлах вэ? гэдэг талаар бодох хэрэгтэй боллоо. Ийм бодлоос л энэ ном маань сэдэвлэгдэн уншигч таны гарт хүрсэн юм. Энэхүү номоос эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө санаа сэдэл авч мөрдөл болгон эрүүл аз жаргалтай амьдрах байх гэдэгт итгэлтэй байна.</p>
Piracy-free
Piracy-free
Assured Quality
Assured Quality
Secure Transactions
Secure Transactions
Delivery Options
Please enter pincode to check delivery time.
*COD & Shipping Charges may apply on certain items.
Review final details at checkout.
downArrow

Details


LOOKING TO PLACE A BULK ORDER?CLICK HERE